'Соёл, урлагийн ажилтны II чуулган' эхэлнэ


08:30
- Гэмтэл согог судлалын төвийн Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна.
09:00
- “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Сургалт арванхоёрдугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ.
09:30
- Монгол-Словакийн бизнес уулзалт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно
- Үндсэн хуулийн цэц хуралдана.Зөрчлийн тухай хуулиар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал, цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ
- Төрийн ордны Их Танхимд 'Соёл, урлагийн ажилтны II чуулган' эхэлнэ. Соёлын бодлого, үзвэр, үйлчилгээний стандарт, монгол контент, улс орны хөгжил дэх соёлын орон зай зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлж, салбарын амжилт, алдаа, оноог ярилцах юм
10:00
- ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгтэй
11:00
- Монголын Үндэсний музейд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх төслийн хандивын үйл ажиллагаа болно
- Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн даяаршлын асуудлаар хэвлэлийн хурал Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болно
14:00
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордон дахь Иргэний танхимд болно
- 'Бодлогод залуусын хяналт' ТББ-аас 'Залуучууд ба төсөв' олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Уулзалт Засгийн гарын 11-р байр, 2 давхрын дугуй зааланд болно.
16:00
- 'Зээлийн хүү бууруулах үндэсний стратеги' зөвлөлдөх уулзалт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. ААН-ын захирал, ажил олгогч эзэд, удирдлагууд оролцоно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ