Баянгол дүүрэг “Нүдээ нээ” аянд нэгдлээ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар өчигдөр “Хүчирхийлэлгүй ирээдүйн төлөө” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын нийгмийн ажилтнууд, Лантуун дохио зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн хандлагад өөрчлөлт оруулах, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчдийг сургалтад хамруулж ойлголтын зөрүүг нэгтгэх, улмаар төр, төрийн бус байгууллага, иргэн гурав хамтран ажилласнаар үр дүнд хүрнэ гэв.

Мөн цагдаагийн байгууллагын төлөөллүүд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирэхэд хүлээн авах газар олддоггүй, цагдаагийн байгууллага нийгмийн үйлчилгээ үзүүлдэг биш учир 24 цагийн хугацаанд байршуулах байр шаардлагатай байгаа тухайгаа хэллээ.

Түүнчлэн Лантуун дохио төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан хүчирхийллийн эсрэг явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулж Баянгол дүүргийн ИТХ, харьяа, хэлтэс албад “Нүдээ нээ” аянд нэгдэхээ илэрхийллээ гэж Баянгол дүүргийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ