Эрэн хайж байсан 15 настай хүүхдийг олжээ


Энэ сарын 27-нд буюу уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумынтөвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат 15 настай эрэгтэй Х гэрээсээ гараад сураггүй болжээ. Тодруулбал тухайн өдөр иргэн С-ийнд байж байгаадгэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 12:30 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн долоон алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн нэг алба хаагч, орон нутгийн хоёр иргэн, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан. Харин дөнгөж саяхан буюу 16 цагийн үед хүүхдийг олсон талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Тодруулбал түүнийг байж байгаад гарсан С гэхайлаасаа 26 км-т, зүүн урд байх айлаас эсэн мэнд олсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ