ҮЙЛ ЯВДАЛ: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулна

09:00 цагт

  • Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно.
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан уулзалт 'Чингис' зочид буудалд болно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан зохион байгуулж буй “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье' өдөрлөг МУИС-ийн номын санд болно.
  • 'Соёл урлаг үндэстний дархлаа' уриан дор зохион байгуулж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
  • Нээлттэй нийгэм форум Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран “Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.

09:30 цагт

  • “Нэг өрх, нэг ажлын байр” хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат зэрэг албаныхан оролцоно.

10:00 цагт

  • МЗХ-ны Залуус танхимд 'Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн үндэсний чуулга' болно.

10:30 цагт

  • Архивын ерөнхий газарт 'Архивч-2017' ажил мэргэжлийн уралдаан болно.

11:00 цагт

  • “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөгийн үеэр 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэлхийнэ.

12:00 цагт

  • Ханын материалын 9-р сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ 8000 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх 'Хүүхдийн инээмсэглэл' зорилтот төслийн хоёр дахь арга хэмжээний нээлт болно. Өнөөдөр уг төслийн хүрээнд шинэ эмнэлэг нээлтээ хийх ажээ.

15:00 цагт

  • Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ