ҮЙЛ ЯВДАЛ: Утааны эсрэг ээж, аавууд жагсана


09:00 цагт
'Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь' сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд болно. Хувийн хэвшлийн байгууллагууд болон төр, төрийн бусынхан оролцоно.
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт 'Туушин' зочид буудалд болно.
09:00 цагт
- БСШУСЯ-ны 401 тоотод Сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий зурагт толь бичгийг гардуулах арга хэмжээ болно.
10:30 цагт
- Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт
- Улаанбаатар зочид буудалд 'ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр'-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.
11:30 цагт
- Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулагдсан талаар НИТХ-аас мэдээлэл хийнэ.
- 'Цус бэлэглэх өдөр'-т уриалсан 'Хариу нэхээгүй тус' өдөрлөг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд байрлах Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд болно.
- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 'Цэргийн тангараг' өргөх ёслолын ажиллагаа болно.
12:30 цагт
- 'Утааны эсрэг ээж, аавууд' ТББ-аас Ялалтын талбайд утааны эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна.
14:00 цагт
- Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлэх үйл ажиллагаа болно. Хувийн хэвшлийн байгууллага болон 9 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээн ий хэлтсийнхэн оролцоно.
- Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг” Эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурал зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ