Охиныг чингэлэгт хорьсон гэх мэдээлэл худал гэв

'Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж, 14 хоногийн дараа олсон. Энэ хугацаанд охиныг чингэлэгт хорьсон байсан' гэх мэдээлэл зарим цахим хуудсаар нийтлэгдсэн юм.

Дээрх мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалт явуулж, үндэслэлгүй, ташааболохыг тогтоосон байна. Энэ тухай цагдаагийн албаны эх сурвалж мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ