Крипто чуулган болж байна


Ард санхүүгийн нэгдэл, Гадаад харилцааны яамтай хамтран өнөөдөр /2017.12.02/ Крипто чуулганыг “Корпорейт конвеншн центр”-т зохион байгуулж байна.
Чуулганаар криптовалют зах зээлд хэрхэн нэвтэрч байгаа тухай, мөн энэхүү шинэ зах зээл дээр хэрхэн оролцох боломжтой талаарх мэдээллийг өгч байна.
Криптовалютын төлөөлөл болсон биткойныг хүмүүс өнөөдөр хоёр төрлөөр хэрэглэж байна. Эхнийх нь арилжаа болон төлбөр тооцооны хэрэгсэл байдлаар ашигладаг болсон. Биткойноор үйлчилдэг 200 мянга гаруй үйлчилгээний байгууллага дэлхий дахинд үүсчээ. Мөн 3000 гаруй биткойны АТМ-үүд дэлхий даяар ажиллаад эхэлсэн байна. Туркиш эйрлайнс тийзээ биткойноор борлуулах болсон бол Швейцарь улс татвараа биткойноор аваад эхэлсэн.
Зохион байгуулагчдын хэлж буйгаар биткойныг манай иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэглэн, үр шимийг нь хүртэж байна. Харин хэрэглэж эхэлсэн иргэдийн хувьд “Энэ хорвоо дээр эрсдэлгүй юм гэж байхгүй, гэхдээ бусад санхүүгийн арга хэрэгслүүдтэй харьцуулахад эрсдэл хамаагүй бага” гэж хэлж байгаа юм.
Чуулганд биткойн, блокчейн, криптографф технологийг сонирхогч 1000 гаруй иргэн оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ