Орон нутгийн замд болгоомжтой оролцохыг анхааруулав

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг сануулаад байгаа билээ. Дархан - Эрдэнэт чиглэлийн автозам энэ сарын 1-ний 20 цагийн үед орж эхэлсэн бөгөөд замын зарим хэсгээр цасан бүрхүүл тогтжээ.

Мөн Элсэн тасархай - Хархорин, Хархорин - Хужирт чиглэлийн автозамууд халтиргаа гулгаатай байгаа тул жолооч нар болон зорчигчид орон нутгийн замд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ