'Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин' зөвлөгөөн болно

09:00

  • 'Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин' үндэсний зөвлөгөөн өнөөдөр Кемпински зочид буудалд 09.00 цагт эхэлнэ.

10:00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
  • СУИС-ийн Оюутан театрт Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Д.Нанжидын 'Бүжгийн урлагт 70 жил' хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд туурвисан 'Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж' номын нээлт, 'Дунжаагийн Нанжид судлал' Эрдэм шинжилгээний хурал болно.
  • Чингэлтэй хайрханы явган аяллын замын тохижилтын нээлт болно.
  • БЗД-ийн эрүүл мэндийн төв-1 амбулаторийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетийн эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, дасгалын өрөө нийтийн ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэйгээр тоноглож, засварлан тохижуулсныг хүлээлгэн өгнө.

11:00

  • УУХҮ-ийн яамнаас зохион байгуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал яамны Хурлын танхимд болно.

14:00

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийнтөслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд болно.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ