Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн замын зорчих хэсэгт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, иргэн Б-ын эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

Осолдсон тухай дуудлага мэдээлэл өчигдөр18:10 цагттус сум дахь Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн дөрвөн алба хаагч очиж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэн Б /46 настай, эрэгтэй/, О/ 41 настай, эмэгтэй/ нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад, нас барсан А /47 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ