Кофе зүрхэнд тустайг эрдэмтэд нотлов

Кофе уух нь зүрхний дутмагшил өвчинтэй болох, харвалт өгөх эрсдэлийг багасгадгийг Америкийн зүрхний нийгэмлэгийн шинжээчид тогтоожээ. Уг судалгааны дүнгийн талаар “EurekAlert!” сайтад тавьсан мэдээнд бичсэнбайна.

Янз бүрийн хоолны дэглэм болон зүрх-судасны систем хоорондоо холбоотойг тогтооход зориулсан урт хугацааны судалгааны дүнг алгоритмын тусламжтайгаар судлажээ. Долоо хоногт уусан нэг аяга кофе ньзүрхний тэжээлийн дутмагшил өвчин тусах эрсдэлийг 7 хувь, харвалтыг 8 хувиар бууруулдаг нь тодорхой болсон байна.

Судалгааны дүн нь шалтгаан-үр дагаварын харилцан уялдаатайг харуулахгүй байгаа хэдий ч, өдөр бүр кофе уух нь зуурдаар нас барах эрсдэлийг багасгаж, янз бүрийн хорт хавдар, түүний дотор элэгний хавдартай болох магадлалыг бууруулдагийг бусад судалгааны ажил харуулжээ. Үүнийг анзаарч үзвэл, кофе нь зүрх-судасны системийн үйл ажиллагаа алдагдсанаас болжнас барахаасүнэхээр сэргийлж болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ