Ноён-Уулын шүүх хурал дахин хойшиллоо


Өнөөдөр өглөө (XII/4) Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд Ноён-Уулын ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэх шүүх хурал болж, дахин хойшлох шийдвэр гарлаа. Тодруулбал, Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурлын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар энэ сарын 18-ны 10:00 цаг хүртэл шүүх хурлыг дахин хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргав.
Өнөөдрийн шүүх хуралд УИХ-ын Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга нар байлцлаа. Мөн "Босоо Хөх Монгол" ТББ, "Ноён уулаа аваръя" ТББ, "Дэлхийн монгол ногоон нэгдэл", өмгөөлөгч Г.Батбаяр, "Гал үндэстэн" зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцсон байна. Хариуцагч талаас Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмалын газар, “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл болон өмгөөлөгч нар байв.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтынлиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ