Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид тангараг өргөв


Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг баталж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байгаа билээ.
Хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан 2017.12.01-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн “Цэргийн албаны тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу эх орондоо үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг” өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, хамтран ажилладаг байгууллагын удирдлага оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ