“Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан”-д М.Мөрөн тэргүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр болж, дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гран-При шагналын эзэн болсон байна.

Бага насны ангилалд:

  • 1-р байранд Н.Урангоо /5 настай/
  • 2-р байр Б.Насанжаргал /4 настай/
  • 3-р байр А.Энгүүн /7 настай /

Дунд насны ангилалд:

  • 1-р байр 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/
  • 2-р байр Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/ 2-р байр
  • 3-р байр Б.Мишээл /10нас/

Ахлах насны ангилалд:

  • 1-р байр Ён Сео Ли /14нас/
  • 2-р байр Э.Буянзаяа /14 нас/
  • 3-байр Г.Маргад /14 нас/ нэр тус тус эзэлжээ.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ