ҮЙЛ ЯВДАЛ: О.Баасанхүү мэдээлэл хийнэ


09:00
Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно.
Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилтод аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалт Чингис хаан зочид буудлын Хаан танхимд эхэлнэ.
“Монгол Улс: Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал' үндэсний семинарУлаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд болно.
10:00
- Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газарт нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал болно.
10:20
- Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдөр тохиож байна. Архивын ерөнхий газраас зохион байгуулан жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
11:30
- Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.
12:00
- Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж хэнийг хэлэх, ямар шалгууртай болох, чиг үүрэг нь юу байх зэрэг мэдээллийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгөхөөр бэлтгэжээ.
18:00
- 'Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй хөгжил' хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ