Алга болсон иргэний машиныг олжээ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 39 настай эрэгтэй хүн гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал дуудлагыг өнгөрсөн сарын 26-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ түүний45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон байна.

Өчигдрийнбайдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсийн 9 алба, ар гэрийн 14 хүн, нийт 31 хүн 08:50 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны өвөр” гэдэг газраас “Бургалтай” голын адаг, “Сэртэн Номгоны өвөр” гэдэг газар эрлийн ажиллагааг зохион байгуулж 18:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр 11.05-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ