Үйл явдлын хураангуй


09.00
- Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай Зохистой хөдөлмөрийг дэмжих, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурна. Санамж бичигт ОУХБ-ыг төлөөлж Монгол, Хятадыг хариуцсан товчооны дарга Тим Де Мейер, Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг болон МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар гарын үсэг зурна. Арга хэмжээ 'Бишрэлт' зочид буудалд болно.
10.00
- 'Нийслэлийн Иргэний танхимд' Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 3 дугаар хуралд НМХГ-ын газраас Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалт Бишрэлт зочид буудлын “Кристал” танхимд болно.
11.30
- Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах Түр хорооноос МЧБХ-той холбоотойгоор өнгөрсөн хугацаанд гарсан шүүхийн шийдвэрүүдийг танилцуулах тухай хэвлэлийн бага хурал 'Монгол ньюс' мэдээллийн төвд болно.
#16a085;">12.00
- Хүний эрх хөгжил төвөөс олон улсын хүний эрхийн өдрийг “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриатайгаар тэмдэглэж нээлттэй цуглаан хийх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.'Монгол ньюс' мэдээллийн төвд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ