"Байгууллагуудад ажлын байрны дарамт, гадуурхалт их байна"

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” сэдэвтхэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна. Уг хэлэлцүүлгийн үеэр “Манай нэг ажилтны ах нь нас бараад хүн бүл муутай учир чөлөө авъя гэхэд “Чиний төрсөн эцэг, эх чинь биш гээд чөлөө өгөхгүй” гэх тохиолдол гарсан. Хэрвээ явбал тэр чигээрээ яваарай гэж дарамталсан. Энэ мэт асуудал их гардаг” хэмээн жишээ болгон ярьж байлаа.

Тус хурлыг Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулж байгаа юм. Уулзалтад хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол улсад Европын холбооны төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферринар болон салбар хариуцсан сайд нар оролцлоо.

Энэ үеэр Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс Европын холбооны санхүүжилтээр“Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн заримасуудал” сэдэвт хийсэн судалгааг танилцууллаа. Судалгааг Монгол улс дахь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна. Судалгааны үр дүнд 78 аж ахуй нэгж байгууллагынихэнх байгууллагад ажлын байрны дарамт, нас хүйс зэргээр ялгаварлан гадуурхалт их байсныг тэд онцолж байлаа. Үүнд :

  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын гэрээний хэрэгжилт хангагдахгүй байх
  • Албадан хөдөлмөрийн зарим хэлбэр илэрч байна
  • Цалин хөлсний хувьддоогуур үзүүлэлттэй
  • Удирдлагын зүгээ ажлынбайран дахь дарамт шахалт, ялгаварлан гадуурхдаг
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч гэрээний нэг хувийг олгохгүй байх, туршилт болон дагалдангаар цалингүй ажиллуулах тохиолдол ихээр гарч байна гэхсудалгаа гарчээ.

Нийгмийн хэрэгцээ шаардлагаар ажил олгогч ажилтны эрх үүрэг харилцааг зайлшгүй зохицуулах хуулийн шинэ заалт хэрэгтэй байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлж байлаа. Тэрбээр“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх гэж байна.Одоогийн мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухайхууль бол 1999 онд батлагдсан. Өнгөрсөнхугацаанд нийгэм эдийн засгийнөөрчлөлтүүд их боллоо. Энэ өөрчлөлтийг дагаад хөдөлмөрийн харилцаач мөн адил шинэчлэгдэжодоогийн мөрдөгдөж байгаа хууль үүнийг хангаж чадахгүй байна. Тиймээсхөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай их хурлаар батлуулж, хэлэлцэх шаардлагатай байгаа гэв.

Хөдөлмөрийн тухайхуульдхөдөлмөрийн хяналтын тогтолцооны талаар дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах хүсэлтэй байгаа бөгөөдМонгол улсын засгийн газарт хүргүүлэх юм байна.

  • Адил тэгшцалин хөлсний хөтөлбөргэж нэрлэгддэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
  • Ажлын байран дахь дарамтын хэлбэрүүдээс урьдчилан сэргийлэх, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ажил олгогчийнүүргийг байгууллагынхөдөлмөрийндотоод журам, ажил олгогчийн ажлын байрны тодорхойлтодтусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Байгууллагын дотоод журам боловсруулах хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн маргаантаслах комисс байгуулах, ажиллах журмын талаарх зөвлөмжийг шинэчлэн найруулах.
  • Төрөөс насанд хүрээгүй хүнийхийхийг хориглосон ажлын байрны жагсаалтыгсудалгаа шинжилгээнд тулгуурлан гаргах.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ