Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ. Уг дуудлагыг арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 31 иргэн, дөрвөн морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Тухайн өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олсон байдаг.

Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн долоон алба хаагч, Баруунбүрэн сум дахь цагдаагийн тасгийн хоёр алба хаагч ар гэрийн 20 хүн, хоёр автомашинтай нийт 42 хүн, дөрвөн автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ