Б.Ариунбилэг ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

Энэ сарын 1-3-ны хооронд Индонези улсын Жакарта хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогдсон билээ.

Монгол улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн, багийн дүнгээр 22531 оноо цуглуулжээ.

Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдсөн юм. Харин бага насанд нийлбэр дүнгээр Олон улсын Их мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, удаах байранд Т.Үжин 3327 оноогоор байр эзэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ