ҮЙЛ ЯВДАЛ: Боксчид шилдэгээ тодруулна


09.00
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулна. Чуулган Блю скай зочид буудлын Даймонд танхимд болно.
- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аяны хүрээнд ХНХЯ-ны харъяа агентлагууд, тэр дундаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор нэгдэж, “Цагаан туузтаны өдөр”-ийг байгууллага, хамт олноороо дэмжиж, олон нийтийг уриалах ажлыг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа Спортын төв ордны хойно байрлах ГБХЗХГ-ын байранд болно.
- ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” өдөрлөгНийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 'Драгон' салбарт үргэлжилнэ.
- Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.
10.00
- МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн ойн өдөр. Мөн энэ сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдөр буюу 'Ардчиллын баяр'-ын өдөр юм. Энэхүү тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан 'Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн-2017'-г энэ сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд 330 сум, 152 хорооны үүрийн дарга, төлөөлөгчид оролцох бөгөөд албан ёсны арга хэмжээ өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээлтээ хийх юм.
- Монголын ногоон намаас 'Улстөрийн МАНАН устаагүй цагт утааны манан арилахгүй!' сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулна. Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд болно.
14.00
- Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А залаанд эхэлнэ.
15.00
- Богд хааны ордон музейд 'Чулууны гайхамшиг' үзэсгэлэн гарсантай холбогдуулан Чулууны гайхамшиг уулзалт ярилцлага зохион байгуулагдана. Уулзалтад Ардын Багш, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор /Sc.D/ Ж.Лхамсүрэн, Геологийн төв лабораторийн Минералогийн зөвлөх инженер Т.Төгөлдөр, Химийн ухааны доктор Б.Цэндээ, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Геологи, эрдэс баялгийн музейн хамт олон оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ