Ахмадуудыг урт дараалалд зогсоохгүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж, ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүрэг өгчээ.

Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Гэвч эмийн нэр төрлийн талаарх мэдээлэл дутмаг байдгаас иргэд хөнгөлөлт эдэлж чаддаггүй байгаа аж. Тэгвэл эмийн жагсаалт, үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангуудад байрлуулсан эсэхийг шалгахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ