Монгол залуус хятад иргэнийг хөнөөжээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэрэгт дөрвөн хүн холбогдсон байна.

Гурав хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 4-нд гарсан хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

Гэмт этгээдүүдийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажиллагаа явуулан баривчилжээ. Хятад иргэний аминд хүрсэн этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн залуус аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ