ХХ зуунд цацраг идэвхит бодисыг юунд хэрэглэж байв?


Хүмүүс бараг зуун жилийн цацраг идэвхит бодисын тухай мэддэггүй байжээ. Тухайлбал, 80 жилийн өмнө байгалийн үзэгдэлд хандах хандлага огт өөр байсан бөгөөд цацраг идэвхит бодисуудыг аймшигтай зүйл хэмээн үздэггүй байжээ. Түүгээр ч барахгүй зарим хүн ийм бодисуудыг ашиг тустай хэмээн үзэж, илт балмад гэмээр үйлдэл хийдэг байсан аж.
- Сэргээгч балга ус

Өнгөрөн зууны эхээр цацраг идэвхит бодисыг эрүүл мэндэд ашигтай хэмээн үздэг байжээ. Тухайлбал, рашаанд цацраг идэвхит изотоп нэмдэг байсан аж. Ради 226, 228-ыг агуулсан “Radithor” гэдэгус нь үүний нэг тоджишээ байсан юм. Ийм ундааг 60 мл-ийн шилэн лонхонд савладаг байжээ.
2. Юм мэддэггүйгээс үүдсэн амттай үхэл

Наймаачид ганцхан рашаанаар санаа амраагүй байна. Радигийн изотопыг хүнсний олон бүтээгдэхүүн, нарийн хоолнууд, тэр ч байтугай шоколаданд хийдэг байжээ. Учир нь хүнд элементүүдийг хүний бие махбодид ашиг тустай гэдэгт итгэж байсан хэрэг.
3.Сайхан харагдая гэвэл бүхнийг тэвчих хэрэгтэй

Цацраг идэвхит элементүүдийг сонирхох явдал гоо сайхны ертөнцийг тойроогүй аж. Тухайлбал, ХХ зууны 30-аад онд зарим үйлдвэрлэгч нар ради-226-гийн изотопыг эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэгсэл, түүний дотор крем, пүдр болон сүрчигэнд нэмж өгдөг байжээ.
4.Өтгөн хаталт, шамбарам, халзралтын эсрэг лаа

Шулуун гэдэсний цацраг идэвхит лаа хийснийг тэнэг явдал хэмээн үзэхээс өөр аргагүй.Энэ лааг “Vita Radium Suppositories” гэж нэрлэдэг байжээ. Ийнхүү зөвхөн өнгөрсөн зууны эхэнд төдийгүй, сүүлд цацраг идэвхит бодисоор элдэв өвчин түүний дотор халзралт, бэлгийн сулралыг эмчлэх гэж оролдож байсан аж.
5.Радионуклидын гоо үзэсгэлэн

Цацрагаарэмчлэх гэсэн оролдлого элдэв бэлдмэлүүдээр хязгаарлагдаагүй байна. Өнгөрсөн зууны 30-аад онд цацраг идэвхит ваннанд орж, тэр ч байтугай тусгай утлагын аппаратын тусламжтайгаар аюултай элементүүдээр амьсгалдаг бүхэл бүтэн спа-төвүүд АНУ-д ажиллаж байжээ.
6. Атомын аялал жуулчлал

Өнгөрсөн зууны дундуур АНУ-ын Лас-Вегас хавийн цөлд атомын зэвсэг идэвхитэй туршиж эхлэхэд үүнийг харахыг хүссэн олон мянган хүний мэдүүлэг ирдэг байжээ. Ийнхүү мартагдашгүй сэтгэгдэлтэй буцахын тулд 10 жилийн турш хүний биед хадгалагдаж чадах цацраг идэвхит бодисын тун хүртдэг байжээ! Дэлбэрэлт хийхээ больсон ч, өнөөдөр цацраг идэвхит бодис шингэсэн туршилтын талбайгаар аялах явдал байсаар л байгаа аж.
7.Хуучин ЗХУ-ын Everywhere цацраг!

Цацраг идэвхит бодисуудыг ашиглан цэргийн болон эрдэм шинжилгээний олон багаж, өч төчнөөн оптикийн хэрэгсэл хийжээ. Иргэний зориулалттай эд зүйлс ч ийм бодисууд агуулдаг байсан байна.Тухайлбал, гэрэлтдэг зүүтэй бугуйн “Родина” цаг, Адриановын луужин нь цацраг идэвхит бодис ялгаруулдаг байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ