Үйл явдлын хураангуй

09.00

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Олон улсын авлигатай тэмцэх өдрийг угтан 'Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш' зөвлөгөөн болж, 11.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбооны Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороо хамтран анхны про боно хуульчдын чуулга уулзалтыг Корпорэйт Конвеншн зочид буудлын 'Улаанбаатар' хурлын танхимд зохион байгуулна.
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ойд зориулсан “Монголын бурхны шашин дахь дээрхийн гэгээн Богд Жавзандамба нарын институц: Өнгөрсөн, одоо, ирээдүй' сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Гандантэгчэнлин хийдийн Бурханы шашины их сургуулийн хурлын танхимд болно.
  • Монгол Улсын Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын зөвлөгөөнийг Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулна.

10.00

  • Хүний эрхийн үндэсний комисс Хүний эрхийн олон улсын өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх кампанит ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл хийнэ.
  • МХЕГ-ын хурлын танхимд Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно. Ёслолд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан болон салбарын хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцоно.
  • Усны эрдэмтэд хүүхэд, залуустай усны үнэ цэнийн талаар ярилцана. Устай холбоотой сэдвээр мэдээлэл авахад нээлттэй. Утас:99 116539‬
  • “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг Блю-Скай зочид буудлын “Топаз” танхимд болно.

11.40

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээх ёслол болно. Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл, түүний бий болгож, туурвисан эзэнд олгодог билээ.

11.00

  • Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж байна гэсэн гомдол, мэдээлэл гарсны дагуу тайлбар хийж, мэдээлэл өгөхөөр СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон удирдлагууд 'Зууны мэдээ' сонины байранд хэвлэлийн бага хурал зарлажээ.
  • Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа PRO ONE OFFICE-ийн 17, 18 давхарт болно.
  • “Ганжуур, Данжуур” их хөлгөн судрыг МУБИС-ийн төв номын санд залах ёслолын ажиллагаа болно. Энэхүү их хөлгөн судар нь криллээр бүтсэнээрээ онцлог.
  • Шангри-Ла төвийн кино танхимд Олон Улсын авлигын эсрэг өдрийг угтан Шударга ёс, Авлигын эсрэг тэмцэгчид олгодог TRANSPARENCY AWARD 2017 шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ.

13.00

  • 'Шилэн нам' авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа Төрийн ордны Б танхимд болно.

14.00

  • НИТХ-ын дарга болон хотын удирдлагууд ЗЦГ-ын үйл ажиллагаатай танилцана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ