'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг баривчилжээ

Авлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болоод экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг 10-аад хүнийг өнгөрсөн шөнө баривчилжээ.Эх сурвалжийн мэдээлснээр, тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан байна.

Мөн Монгол Оросын хамтарсан 'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг мэргэжлийн хяналтынхантай хамт баривчилжээ. Гэхдээ одоогоор ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байна.

'Монголросцветмет' нь Монгол, Орос хоёр улсын хувь эзэмшлийнх бөгөөд хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт улсдаа тэргүүлэх зэргийн компани юм. Мөн хилээр төмрийн баяжмал их хэмжээгээр гаргаж худалдан борлуулдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ