ХӨСҮТ-ийн ард баригдаж байгаа барилга дээр гал гарчээ


Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Халдварт өвчин судлалын хойно баригдаж байгаа барилга дээр их хэмжээний гал гарчээ.
Галыг унтраахаар Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар анги ажиллаж байна.
Шинээр баригдаж байсан уг барилгын тав хүртэлх давхар нь үйлчилгээний зориулалттай, дээд талын 10 давхар нь орон сууцны зориулалттай байжээ.
Галд өртсөн барилга 'Баясах трейд'-ийнх аж. Тус компанийн барьж байгаа уг орон сууцны барилгуудын дунд зургаан давхар канад хаус барьж байсан бөгөөд дээврийг нь дулаалах явцдаа гал алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ