'Про Боно” хуульчдын чуулган болж байна

'Про Боно” гэдэг нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай үг аж. Хуульчид мэргэжлийн үйлчилгээгээ бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүй, буюу маш бага хөлсөөр үзүүлэх бүхий л хэлбэрийн үйл ажиллагааг үүнд хамруулжойлгож болно.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбоо /МХХ/-ныхуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны холбоотой хамтран анхны “Про Боно” хуульчдын чуулга уулзалтыг өнөөдөр /2017.12.08/ зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд МХХ-ийн гишүүн хуульчид, нийтийн эрх ашгийн төлөө хүний эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй үйл явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хууль зүйн сургуулийнбагш, судлаач нараасбүрдсэн 100 гаруй хүмүүс оролцлоо.

Арга хэмжээ зорилго нь олон улсын “Про Боно” туршлагатай танилцах, хуульчдыг “Про Боно” үйл ажиллагааг хөгжүүлэх , дэмжих арга замыг тодорхойлоход орших юм.

Нээлттэй нийгэмфорумын 2016 оны хийсэн судалгааныдүндиргэдийн хуулийн байгууллагадхандахнийтлэг шалтгаануудад хөдөлмөрийн харилцааны асуудал, газар өмчлөх, мөнгө санхүү зээлтэй холбогдох асуудлуудэзэлсэн байна. Үүнээс үүдэн иргэдэдшаардлагатай мэдээлэлболох хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших өмчлөхтэй холбоотойасуудлууд эзэлжээ. Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Өнөөдрийн “Про Боно” хуульчдын форум бол анхных гэдгээрээ ихээхэн онцлог. Мөн төлбөрийн чадваргүй хүмүүсийг иргэний нийгмийн байгууллага хуульчидтай холбож өгснөөр иргэдхуулийн зөвлөгөөг үнэгүй авах боломжтой” гэв

Төлбөрийн чадваргүй иргэнээс тодорхой төрлийн асуудлаар туслалцаа авахаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийг хүлээн авах, хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуульчид хуваарилахтай холбоотой зохицуулалтыг Монголын хуульчдын холбоо хийж байгаа ч иргэний нийгмийн байгууллагатай холбогдсоноор илүү үр дүнтэй гэдгийг тэд хэлж байлаа.

Монголын хуульчдын холбооны хуульчийннийтэд тустай мэргэжлийнүйл ажиллагааэрхлэх хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Одонжав“Про Боно” үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэднийтийн төлөө өөрийнхөө мэдлэг оюун цагийг зориулж чадах хуульчид хэрэгтэй. Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх,“Про Боно”үйл ажиллагааг нийгэмд дэлгэрүүлснээргазар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ зэрэгнаад захын хуулийн мэдлэгтэй болно” гэв. “Про Боно” хуульчдын уулзалт 18:00 цаг хүртэлүргэлжлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ