Хүний бие махбодийн дээд боломжийг тогтоожээ

Францын эрдэмтэд хүний бие махбодийн дээд боломжийг тодорхойлсон байна. Судалгааны дүн “Frontiers in Physiology” сэтгүүлд нийтлэгдсэнийг “Дейли мэйл” сонинд мэдээлжээ.

Мэргэжилтнүүд сүүлийн 120 жилд хүний дээд боломж өөрчлөгдсөн тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд, ийм боломжинд нэгэнт хүрчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гадны зориудыноролцоогүйгээр Homo sapiens нь наслалт, биеийн өндөр болон биеийн тэсвэр тэвчээр зэрэг хүрсэн үзүүлэлтээс давж гарахгүй ажээ.

“Сүүлийн арван жилд Африкийн зарим оронд хүмүүс намхан болжээ. Энэ ньзарим нийгэм өөрсдийн үрхүүхдийг хүрэлцэхүйц хоол тэжээлээр хангаж, тэднийг цаашид эрүүл байлгаж чадахгүйг харуулж байна” гэж Парисын их сургуулийн эрдэмтэн Жан-Франсуа Туссен үзэж байна.

Одоо дунджаар 185 сантиметр өндөртэй Голланд эрчүүд манай гарагийн хамгийн өндөр хүмүүст тооцогдож байгаа ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээж буй наслалтын жагсаалтад Япон улс тэргүүлж байна (эмэгтэйчүүд нь 86,8 жил наслах гэнэ).

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ