Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг тодруулав

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2017 онд хэвлэл мэдээллийн салбарт манлайлан ажиллаж, сэтгүүлзүйн шилдэг бүтээлээр шалгарсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шалгаруулж, шагнал гардууллаа. Энэхүү ёслол өчигдөр /2017.12.08/ болсон юм.

Дараах байгууллагууд хэвлэл, мэдээллийн салбарын шилдгээр нэрлэгджээ.

  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Дорноговь аймгийн 'Ди медиа' агентлагийн сэтгүүлч З.Энхзул
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: 'Өнөөдөр' сонины гэрэл зургийн сэтгүүлч Г.Аргужин
  • Мэдээллийн сайтын сэтгүүлч: Dnn.mn сайтын сэтгүүлч Б.Янжмаа
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: М.Уранчимэг /Гранд сэтгүүл/
  • Радиогийн шилдэг сэтгүүлч: А.Алтанхүү /Шинэ монгол радио/
  • Сонины шилдэг сэтгүүлч: 'Зууны мэдээ' сонины сэтгүүлч С.Уянга
  • Шилдэг судлаач: МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор М.Зулькафил
  • Шилдэг менежер: 'Нэйшнл ньюс' корпорацийн захирал Э.Долгион
  • Орон нутгийн шилдэг сонин: 'Өнөөгийн Эрдэнэт' сонин /Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сонин/
  • Орон нутгийн шилдэг ТВ: Дорнод медиа группийн Дорнод ТВ
  • Мэдээллийн шилдэг сайт: ikon.mn
  • Шилдэг сэтгүүл: Зиндаа сэтгүүл
  • Шилдэг сонин: Үндэсний шуудан
  • Шилдэг радио: МҮОНР: Монголын дуу хоолой радио
  • Шилдэг ТВ: МҮОНТВ: Монголын мэдээ ТВ
  • Шилдгийн шилдэг сэтгүүлч: 'Өнөөдөр' сонины сэтгүүлч Х.Уянга
  • Шилдгийн шилдэг байгууллага: 'Монгол ньюс' групп

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал:

  • Зууны мэдээ сонин
  • Ulaanbaatar.mn сайт
  • Баян-Өлгий аймгийн 'Монгол заман' сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ