Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
2017 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
БУСАД НУТГААР: Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Эг, Үүр, Туул голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ