Урт наслах ухаан

Зүрх болон судасны эрүүл байдлыг хадгалахын тулд долоо хоногт өдөрт 30 минутаас багагүй хугацаанд биеийн тамираар хичээллэх шаардлагатай. Харин долоо хоногт 300 минут дасгал хийхийг хамгийн зохистой ачаалал гэж үздэг.

Залуу хүмүүс жилд хоёроос цөөнгүй удаа артерийн даралтаа үзүүлж байх шаардлагатай.Нас явах тусам ингэх шаардлага олонгардаг. Ингэхдээ хэвийн даралт нь 140/90 гэсэн үзүүлэлтээс их байх ёсгүй.

Тамхи татахаа болиход эрүүл мэнд нэлээд удаан сэргэдэг. Гэхдээ сүүлчийн удаа тамхины утаа уушигласнаас хойш 10 жилийндараа хуучин тамхичдад шигдээс болон харвах эрсдэл тамхи татаж байгаагүй хүнийхтэй адилболдог байна.

Эрүүл саруул байхын тулд өдөр бүр 5-аас цөөнгүй ногоо, жимс жимсгэнэ идэж байх хэрэгтэй (нэг порц гэдэг нь нэг алим, нэг лууван, нэг гадил жимс зэргийг хэлж байгаа юм).

Илүүдэл жинтэй хүмүүс гоолиг биетнүүдийг бодвол дунджаар 8 жилээр богино насладаг байна. Өндөр даралт нь насыг 10 жилээр богиносгодог аж.

Согтууруулах ундаа тогтмол хэрэглэх нь наслалтыг 23 жилээр богиносгоно.

Хөдөлгөөн багатай хүмүүс идэвхитэй аж төрөх ёсыг сахидаг хүмүүсээс 6 жилээр богино насладаг байна.

Байнгын дутуу нойр нь амьдралыг дунджаар 5 жилээр богиносгодог.Хүмүүсийн наслалт болон эрүүл мэнд нь амьдралын хэв маягаас 50%-иар, генетикээс20%, хүрээлэн байгаа орчны байдлаас 20%, эрүүлийг хамгаалах тогтолцооны үйл ажиллагаанаас 10%-иар шалтгаалдаг байна.

Өдөр бүр 30 минут алхдаг хүмүүс гэртээсууж, гадаа гардаггүй хүмүүсийг бодвол ханиад тагшуураас илүү түргэн салдаг.

Байнга алхалж, зугаалдаг хүмүүсийн ой санамж гэртээ шигдээд байдаг хүмүүсийнхээс илүү сайн байдгийг эрдэмтэд илрүүлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ