Бүлэглэн дээрэм хийжээ


Хамтран амьдрагчтайгаа нийлж бусдыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар утсыг минь дээрэмдлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус хороонд оршин суух 26 настай, эрэгтэй М-ийг тус хороонд оршин суух, 26 настай эрэгтэй Ө, хамтран амьдрагч 28 настай, эмэгтэй Д нар бүлэглэн нүүрэнд нь цохиж, “Huawei” гар утсыг нь булааж зугтаасан байжээ.
Гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ