"Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно

07.00

  • 'Богд ламын дүйчин, Зулын 25-ны өдррийг тохиолдуулан Энэтхэгийн Сэрамэ хийдийн аграмба Агваан Палжор 'Тэгчэн сожон' буюу 'Тэтгэн ариусгах' нэг өдрийн сахилийг сүсэгтэн олонд хүртээнэ. Гандантэгчэнлин Хийдийн Гунгаа дацанд болно.

09.00

  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд болно. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 15-34 насны залуучууд, эрдэмтэн судлаачид зэрэг 850 зочид төлөөлөгч оролцоно. Чуулганыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээнэ.
  • 'Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн туршлагаас хуваалцах нь” уулзалт-хэлэлцүүлэг Бизнес Тауэрийн 19 давхарт болно. Өмнөд Африкд болсон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн 10-р чуулганд оролцоод ирсэн Монголын төлөөлөгчид энэ салбарын сүүлийн үеийн мэдээллийг хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлагын тухай, сүүлийн үеийн технологийг эрэн сурвалжлагад хэрхэн ашиглаж буй, мөн цахим орчинд аюулгүй байдлыг хэрхэн хангах, офшор данс эзэмшигчдийн мэдээллийн мөрөөр хэрхэн сурвалжилга хийх тухай практик зөвлөмж өгч, Монголд хэрэгжих боломж, нөхцлүүдийн талаар хэлэлцэнэ.
  • Глоб Интернэшнл төв БСШУСЯ-тай хамтран зохион байгуулж буй “Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт бодлогын зөвлөгөөн 'Улаанбаатар' зочид буудлын “Номын хүрээ” танхимд эхэлнэ.
  • ХХААХҮ-ийн яамны байранд 'Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци 2017' зөвлөлдөх уулзалт болно. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцоно.
  • Төрийн ордны 'В' танхимд “Монгол улсад Халдварт бус өвчнийг бууруулахад хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засгийн тооцооллын үр дүн”-г танилцуулах дээд хэмжээний уулзалтыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран зохион байгуулна.

11.00

  • БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулж буй “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент' сэдэвт илтгэлийн тэмцээн, аюултай хог хаягдлын үзэсгэлэн болно.
  • МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхимд Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайланг танилцуулна.

11.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал яамны хурлын танхимд болно.

13.00

  • Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.

14.00

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд 'Автомашины баттерей түүний хор уршиг' хэлэлцүүлэг болно.

18.00

  • Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 'Алтан бөмбөг' ёслолын арга хэмжээ Шангрила зочид буудалд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ