Хөвсгөлийн чиглэлд зорчиж байсан автобус осолджээ


Улаанбаатараас Хөвсгөл аймгийн чиглэлд явж байсан хот хоорондын нийтийн тээврийн автобус /2017.12.12/ 06.00 цагийн үед осолдсон байна. Осол Булган аймгийн Түлээгийн давааны орчимд болжээ. Тухайн үед автобусанд 45 хүн зорчиж явжээ. Золоор хүний амь эрсдээгүйг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Хэргийг шалгаж байгаа учир ослын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, осолдсон автобус “Тахилт транс” компанийнх байжээ. Автобусанд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Хоёр зорчигчийн хөл, гар хугарсныг эс тооцвол зорчигчид хүндээр бэртэж гэмтээгүй аж.
Автобусны жолооч зүүрмэглэснээс замын хажуу руу унаж, осолдсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ