ҮЙЛ ЯВДАЛ: 248-р цэцэрлэгийн нээлт болно


09.00
Шадар сайд Ө.ЭнхтүвшинМонгол Улсын Чөлөөт бүсүүдийн дарга нар, албан хаагчидтай уулзаж, бүсүүдийн ажилтай танилцана. Уулзалт Засгийн газрын 11 дүгээр байранд болно.
МҮХАҮТанхимын байранд 'Ноос ноолуурын үйлдвэрийн технологийн шинэчлэл ба бүтээгдэхүүний хөгжүүлэлт' сэдэвт семинар болно.
10.00
- НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралтай. Хурлаар 'Хөгжлийн бэрхшээлтэй' иргэдийн дэд хөтөлбөр батлах тухай хэлэлцэнэ.
- “Сав газрын байгууллага-5 жил” сэдэвт хурал “Пума империал” зочид буудлын шинэ байрны 2 давхрын хурлын зааланд болно.
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн болно. Халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдээлэл, хамтран ажиллах талаар танилцуулна.
- Сүхбаатар дүүргийн 13-р хороонд248-р цэцэрлэгийн нээлт болно.
10.30
- Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-т ажиллана. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төв, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцана.
11.00
- Төрийн ордны В танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд гардуулан өгөх үйл ажиллагаа болно.
12.00
Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй 'Уран бичлэг' үзэсгэлэн болон Юнеско ба Японы NHK телевизийн бүтээсэн 'Монгол уран бичлэг' баримтат киноны нээлт Монголын үндэсний музейд болно.
Нийслэлийн цагдаагийн газрын 1 давхрын 108 тоотод ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ