Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварчээ

Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө 00:50 минутын үедДундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар баг, Ундраагийн ... тоотод оршин суух иргэний гэр шатжээ. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.

Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө жорлонд унасан нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавъяат үйлстэн билээ. Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нь тус Цагдаагийн газрын ахмад ажилтан бэлтгэл хошууч Ц.Лхагваагийн төрсөн охин бөгөөд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь нэг гэр бүлийн алба хаагч нар юм.

Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн, эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ