2017 оны Гиннессийн номонд орох амжилтууд

Энэ оны дэлхийн дээд амжилтыг тогтоосон сонирхолтой бөгөөд гайхмаар зүйлсээс танилцуулъя.

1. Людо нэртэй хамгийн урт муур. Энэхүү муурны урт нь 118,33 сантиметр юм.

2. Хөндлөвч дээгүүр хамгийн өндөр харайсан лам гөрөөс (1,13 метр).

3. Хүчилтөрөгчгүйгээр хамгийн удаан шатсан хүн(5 минут 41 секунд). Энэ амжилтын эзэн нь Австрийн Йозеф Тедтлинг юм.

4. Тэрээр өөр нэг дээд амжилт тогтоосон юм. Тухайлбал, шатаж байгаа Йозефыг морь бүтэн 500 метр газар чиржээ.

5. Нэг минутад хамгийн олон үзүүлбэр үзүүлсэн муур (20 үзүүлбэр). Энэ амжилтын эзэд нь Америкийн Роберт Доллуэт болон түүний Дидга нэрт муур юм.

6.Снути нэрт хамгийн өндөр настай тэжээвэр далайн хав. Тэр 66 настай.

7. Австрийн Распутины ямаа хамгийн том эвэртэй юм. Эврийн урт нь 135,2 сантиметр гэнэ.

8. Хамгийн том буюу 8,8 сантиметр ангайж эвшээсэн хүн. Германы Бернд Шмидт л ингэж чаддаг.

9. “Monowheel”-ээр хамгийн хурдан буюу цагт 98,464 километр хурдалсан Британийн Кевин Скотт энэ амжилтыг тогтоожээ.

10. АНУ-ын Шарлотта Гуттенберг бол хамгийн их шивээстэй эмэгтэй юм. Тэрээр биеийнхээ 91,5%-д нь шивээс хийлгэжээ.

11. Хамгийн урт буюу 76,8 см урт сүүлтэй нохой.

12. Хамгийн том афро үс засалт.АНУ-ын Тайлер Райтын үсний өндөр нь 24,5 сантиметр, өргөн нь 22,9сантиметр, тойргоороо 177,8 сантиметр гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ