"Г.Номуундарийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээгүй" гэв


УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Намуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээтэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Гэхдээ бичлэгт дурдагдсан мэдээлэл бүгд үнэн эсэх нь нотлогдоогүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба хэргийг саяхнаас шалгаж эхэлсэн байна. Тухайн охины гомдлыг хойшлуулшгүй ажиллагаа гэж үзэн шуурхай шалгалт явуулж эхэлжээ. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын тасгийн дарга Д.Будзаан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр, хэргийн мөрдөн байцаалт явагдаж буй учир дэлгэрэнгүй тайлбар хийхгүй гэв. Мөн Г.Намуундарь охины бичлэгт нэр нь дурдагдсан залуусаас цусны шинжилгээ авч, хар тамхи хэрэглэдэг эсэхийг нь шалгаж эхэлсэн эсэхийг асуухад тодорхой хариулт өгсөнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ