Хакүхо М.Даваажаргалыг заналхийлсэн захидал иржээ

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Их аварга Хакүхо М.Даваажаргалд заналхийллийн шинжтэй захидал иржээ. Хэргийг Фүкүока мужийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар “Хакүхог заавал ална” гэх захидал Кюүшюү башё болдог ордны шуудангийн хайрцагт иржээ. Захидал бичсэн этгээдийн хаяг, нэр байсан ч аль аль нь хуурамч байсан аж. Тиймээс цагдаагийн газраас дугтуйн дээрх хурууны хээг авч, гэмт этгээдийг хайж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ