Сибирийн хүйтрэлт болохгүй гэв


“Манай улсад хойд туйлын хүйтэн агаар Сибирээр дамжин ирж, энэ сарын 25-ныг хүртэл сүүлийн 10 жилд ажиглагдаагүй хүйтэн болно” гэсэн сошиал ертөнцөөр тархаж байгаа мэдээллийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраасташаа болохыг мэдээллээ.
Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодруулахад “Сошиалд өнгөрсөн жил С.Энхтүвшин даргын Онцгой комиссийн хурал дээр хэлсэн үгийг дахин олон нийтэд мэдээлж, ташаа мэдээлэл хүргэжбайна. Энэ жилийн хувьд манай хүрээлэнгээс ийм сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаагүй” гэв.
Энэ сарын 23-ныг өдрийг хүртэл хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаагүй бөгөөд цаашдаа хүйтний эрч бага зэрэг чангарах төлөвтэй байгааг цаг уурч хэллээ. Энэ сарын 21-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун аймаг болон төвийн аймгуудын баруун нутгаар, 23-нд баруун аймгуудын зүүн хэсгээр, төв, зүүн, говийн аймгуудын зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхины хувьд энэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь талын нутгаар 12-14 метр секунд хүрч ширүүснэ.
Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-19 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ