ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн оюунлаг хүүхдийг шалгаруулна

09.00

  • 'Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд' сэдэвт эрдэм шинжилгээний хурал Соёлын төв өргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд болно. Холбоо барих утас: 99988276
  • Хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнууд болон сэтгүүлчид оролцох “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” ур чадвар олгох сургалт, Фиш-Боул хэлэлцүүлэг 'Бизнес тауэр'-ийн 19 давхарт болно.
  • 'Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо' сэдэвт зөвлөгөөн Хангарди ордонд болно.

10.00

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 88000098
  • Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл-2017 форум Best Western зочид буудлын хурлын танхимд болно.
  • Инженер, геологийн мэдээллийн санг хүлээлгэн өгөх ажиллагаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын байранд болно. Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Инженер геологичдын холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, мэргэжлийн байгууллагууд, холбогдох их, дээд сургуулиудын багш, эрдэмтэн, судлаачид оролцоно.

11.00

  • Нийслэлийн оюунлаг хүүхэд шалгаруулах ёслол Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 86-р сургуулийн урлаг зааланд болно.

11.40

  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК ноолуурын форвард гэрээний арилжаа зохион байгуулна. Ноолуурын форвард гэрээний арилжааны үндсэн зорилго нь малчид, хоршоо ноолуураа самнахаас 3 хүртэл сарын өмнө ноолуураа зарах захиалга өгөх боломж олгоход чиглэж байгаа ажээ.

14.00

  • Монгол Улсын татварын орчны тухай “Татварын ерөнхий хууль, ааноат, ххоат-ын тухай хуулийн өөрчлөлт” хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ