Монгол бөхийн ховор цуглуулгууд дэлгэгдэв


Монголын бөхийн холбооны байранд өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний бөхийн холбогдолтой эд зүйлс, марк, тэмдэг болон хуучны фото агшнууд дэлгэгдлээ. Энэхүү арга хэмжээг “Монгол бөх–цуглуулагчдын бүлгэм”Төрийн бус байгууллагаас зохион байгуулжээ.
Тус байгууллагад үндэсний бөхийн цолтон, зүтгэлтэнүүд гадна багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн харьяалагддаг байна. Тодруулбал, Үндэсний бөхийн улсын тайлбарлагч, улсын гарын даа, улсын морь цоллооч Б.Цогтбаатар, улсын начин, Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, монгол бөхийн сэдэвт шуудангийн марк, ил захидал тэмдэг Ш.Мандахнаран болон Ш.Мягмар, Э.Бат-Очир, Б.Буяндэлгэр нарын эмч, багш, судлаач зэрэг олон хүмүүс хамрагддаг.
Анх удаа Монгол бөхийн өргөөнд дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэнд монгол бөхийн ховор, нандин зүйлийг цуглуулагийг дэлгэж, томоохон барилдааны оноолт, дүйз, түүхэн зургаас гадна, үндэсний бөхийн тухай марк, ном, сэтгүүл, баримал дэлгэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ