Өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай байна

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай үргэлжилж байгаа талаар холбогдох яамнаас мэдээллээ. Өвөлжилтийн хувьд 11 аймагт цас их орсны улмаас 16-22 см хүртэл цасан хунгар тогтоод байгаа бөгөөд үүний улмаас мал тооллого төлөвлөгөөт хугацаанаас хойшилсон байна.

Харин зарим аймагт мал тооллогын ажил ид явагдаж байгаа тул малчин өрхүүдээр орж санал бодлыг сонсох, эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг ажлууд давхар явагдаж байгаа аж. Үүнээс гадна малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулагдсанаас дутагдалтай байгаа малын тэжээл нийлүүлэх 28 аж ахуйн нэгжтэй 36.3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулжээ.

Энэ хүрээнд ОХУ-аас импортлох малын тэжээл, бусад түүхий эдийг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх жагсаалтыг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн талаар албаны хүн хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ