БНХАУ-д ял эдэлж байсан Л.Байгальмааг эх оронд нь авчирчээ


Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд манай улс БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан билээ. 2014 онд БНХАУ-ын дарга Cи Зиньпин манай улсад айлчлах үеэр энэхүү хэлэлцээрийг соёрхон баталж, албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Түүнээс хойш Монгол Улсын гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн аваад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 7-нд Бээжин хотод ял эдэлж байсан н.Байгальмааг шилжүүлэн авсан байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 50 орчим хүн ял эдэлж байгаагийн 40 гаруй нь хар тамхитай холбогджээ.
2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийдвэр гаргасан. Энэ хэрэг тухайн үедээ маш их дуулиан болж, Монгол Улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүний хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч бүтээгүй юм. Тухайн үед түүнийг хар тамхины бүлэглэлд өөрөө ч мэдэхгүй орсон хэмээн мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ