Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд авна


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан байна. 2017 оны шилдэг бүтээлд Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл, Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл, Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг болон Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг”, О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлүүд шалгарчээ. Эдгээр бүтээлийг Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу улсын санд худалдан авах шийдвэр гарчээ.
Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг, 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирсэн бөгөөд шилдэг бүтээлийг өчигдөр /2017.12.18/ танилцуулжээ. Мөн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдсэнийг http://culture.gov.mn сайтаар олон нийтэд дэлгэсэн байна.
2017 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ