“Архигүй амьдрал-Аз жаргалтай” төсөл амжилттай хэрэгжив


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс “Архигүй амьдрал-Аз жаргалтай” төслийг зарласан. Энэ төсөл нь архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн дундах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Уг төслийг “Баялаг бүтээгч Монгол хүн” ТББ хэрэгжүүлэн ажиллаж, өнгөрөгч хоёр сарын хугацаанд 20 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал, Барилгын политехникийн коллеж, Их засаг их сургууль, Боловсролын их сургууль, Кино урлагийн дээд сургуулийн 1,2-р курсийн 600 гаруй оюутнуудад 'Архи 10 нас' лекц хэлэлцүүлэг, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хүрээнд 'АСТ' тэмцээн, Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд оролцсон флаш моб зэрэг арга хэмжээн явуулсан байна.
Мөн архины хор хөнөөл, үр дагаврыг ойлгож, сэрэмжлүүлэг болгох зорилгоор “Амлалтаа биелүүлэгч алиманд дуртай Аавууд байцгаая”, “Нэгэн насны амьдралын гэмшивч баршгүй алдаа”, “Амьдралын хос багана ганхах ёсгүй”, “Зөв сонголт Зөв зам”, “Бидний үг, үйлдэл бүхнийг үр хүүхдүүд маань харж дагадаг” гэсэн таван төрлийн богино хэмжээний видео сэрэмжлүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ