Гаалийн улсын байцаагч 76.8 кг чулууг хилээр гаргахыг завджээ

Гаалийн байцаагчтай холбоотой хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт 11 хэрэг шүүхэд шилжүүлсний нэг нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги боомтын гаалийн улсын байцаагч Ц.Ариунболдод холбогдох хэрэг аж.

Тэрбээр энэ оны наймдугаар сарын 10-нд гаалийн хяналт шалгалтаар илэрсэн 76.8 кг чулууг хураажээ.

Иргэн Т.Оюун-Эрдэнэ дээрх хэмжээний байгалийн чулуу автомашинд нууж хилээр гаргахыг завдсан юм байна. Харин гаалийн байцаагч Ц.Ариунболд уг чулууг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж сольсон нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тодорхой болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ