''Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд" зөвлөлдөх уулзалт болно

09.00

  • ''Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ'' сэдэвт уулзалт НЭМҮТ-ийн 2 давхарт болно. 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • ''Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх'' зөвлөлдөх уулзалт ''Бишрэлт'' зочид буудлын ''Рояал'' хурлын танхимд болно. Лавлах утас: 80050100.

10.00

  • ''Хот суурин газрын ландшафтын архитектур 2017'' сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.
  • Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 'Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай' сэдэв эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна.
  • Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор олон улсын байгууллагаас малчдын дунд хамтран хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыг ОБЕГ-аас зохион байгуулна. Шадар сайд О.Энхтүвшин, Мерси Кор суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон бусад албаны хүмүүс оролцоно.
  • ''Зууны мэдээ'' сонины Үндэсний мэдээллийн төвд ''Хөх монгол'' бүлгэмээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна ''Хөх Монгол'', ''Хамаг Монгол'', ''Даяар Монгол'' бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ болон цег-ын аюулгүй байдлын хэлтсээс мэдээлэл хийнэ.

15.00

  • Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ''Хөгжмийн ертөнц'' төслийн нээлт Баянзүрх дүүргийн 127-р сургуулийн байранд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ