Үндсэн хуулийн цэц хуралдаж эхэллээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр эхэлж байна.

Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж өөрчлөн найруулжээ.

Дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий хуульчид 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр цэцэд хандсан байна.Уг асуудлыг Үндсэн Хуулийн Цэц өнөөдрийн Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх аж.

Хуулийн заалт:

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ